Sikafloor® Curehard 24

 Sikafloor® Curehard 24

Бетоны гадаргууг бэхжүүлэгч, хатууруулагч

Бүтээгдэхүүний

тодорхойлолт

Sikafloor® Curehard 24 нь шинэ болон хуучин шалны бэхжүүлэн хатууруулагч бүхий натрийн силикат суурьтай нэг бүрэлдэхүүнд

тунгалаг шингэн юм. Энэ бүтээгдэхүүн нь бетон дохь кальцийн гидроксидтой харилцан урвалд орж тоос шороо болон элэгдэлд тэсвэртэй гадаргууг үүсгэнэ.

Хэрэглээ:

  • Агуулах, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний төвүүд, автомашины зогсоолууд, онгоцны ангар г.м шалны бетоны гадаргуу нь эдэлдэлд тэсвэртэй, бат бэх байх шаардлагатай шинэ болон хуучин бетонон шалтай бүхий л байгууламжид тохиромжтой.
  • Тусгай төрлийн арчилгаа шаардагдаагүй бүх төрлийн шингэн бетоны арчилгаа, бэхжилтэнд хэрэглэж болно.
  • Барилгын гадна тал, дотор талын аль алинд ч хэрэглэхэд тохиромжтой.
  • Бетоны гадаргууг зүлгэх, өнгөлөхдөө нягтруулах зорилгоор хэрэглэнэ.
  • Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд
  • Шууд хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн
  • Хэрэглээ маш хялбар
  • Бетонтой харьцуулвал химийн бодис болон элэгдэлд тэсвэртэй бат бэх гадаргууг үүсгэнэ.
  • Бетонон шалны тоосжилтыг бууруулна.
  • Шингэн бетоны бэхжилтийн явцад бетонд агуулагдах шингэний ууршилтыг бууруулна.
  • Цэвэрлэхэд хялбар
  • Шарлах буюу өнгөө алдахгүй
  • Шингэх чадвар өндөр
  • Найрлагандаа шингэлэгч агуулаагүй
  • Өнгө, үнэргүй
  • Байгаль орчинд ээлтэй
  • Construction

2

Хадгалалт

 

Хадгалах нөхцөл / хугацаа Үйлдвэрээс савлагдсан савлагаанд тагийг нь нээгээгүй тохиолдолд +5°С+32°С орчинд хамгийн багадаа 2 жил хүртэл хадгалах боломжтой. Бүтээгдэхүүн хөлдсөн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Хэрэглэх заавар

 

Гадаргууг бэлдэх

Гадаргуу бат бэх байж, хуурай, тос тосоол, бетон арчилгааны бодисууд, будаг түрхлэгүүд болон бусад бохирдол болон сул хэсгүүдээс бүрэн ангид байх хэрэгтэй.

Шинэ бетоныг цутгасаны дараа 7-14 хоногийн дараа Sikafloor® Curehard 24 бүтээгдэхүүнийг хэрэглэвэл үр дүн өндөр байна.

3 өдрөөс өмнө цутгагдсан шинэ бетонууд илүүдэл чийгийг агуулж байх боломж өндөр байдаг тул Sikafloor® Curehard 24 бүтээгдэхүүний шингээлтэнд муугаар нөлөөлөх боломжтой.

 

Хэрэглээ Гадаргууг өнгөлөн хатууруулагч

Sikafloor® Curehard 24 нь савлагаанаас гарган хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн юм.

Sikafloor® Curehard 24-ийг гадаргуун чанараас шалтгаалан ойролцоогоор 5-7 м²/литр хэмжээтэй дангаар нь түрхэж хэрэглэнэ.

Гадаргуу руу сайтар шингэх зорилгоор Sikafloor® Curehard 24-ийг түрхсэний дараа ширүүн үстэй сойз болон үйлдвэрлэлийн зориулалттай зүлгүүр машинаар түрхлэгийг гель хэлбэртэй буюу хальтрамтгай болтол хамгийн багадаа 30 минутын турш зүлгэнэ.

Үүний дараа нь Sikafloor® Curehard 24-ийг хатаагүй байх зуур багахан хэмжээний усаар түрхлэгтэй талбайг усалж дахин 10 – 20 минут зүлгэж өнгөлсөний дараа илүүдэл усыг цэвэрлэнэ.

Sikafloor® Curehard 24-г гадаргуу дээр их хэмжээтэйгээр үлдээж болохгүй. Учир нь тухайн хэсэг хатсаны дараа цайрч харагдана.

Гадаргуун нүхжилт ихтэй болон ширүүн үстэй сойзоор зүлгэсэн газарт нэмэлтээр 2 дахь үеийг түрхэх шаардлага гарч болно.

2 дахь үеийг эхний үе түрхсэнээс хойш 2-4 цагийн дараа түрхэх боломжтой ба энэ нь гадаргуун нягтрал болон элэгдэлд тэсвэртэй байдлыг хамгийн ихээр нэмж өгнө.

Гадаргуу дахь илүүдэл түрхлэгийг цэвэрлэснээс хойш 4-6 цагийн дараа гадаргуугаар тээврийн хэрэгсэл болон бусад хөдөлгөөнийг бүрэн нээх боломжтой.

Гадаргууг толигор болгох үүднээс зориулалтын өнгөлгөөний машин болон өнгөлгөөний зүлгүүрээр зүлгэж болно.

Зүлгэж өнгөлөн нягтруулах аргачлал:

Зүлгүүр хийх үе бүрт Sikafloor® Curehard 24-ийг шүрших буюу резинэн гар татагчаар түрхэнэ.

1-ээс дээш удаа түрхэж зүлгүүрдэнэ.

2 ба түүнээс дээш удаа түрхэж зүлгүүрдэх нь өндөр үр дүнтэй байна.

Анхаарах: Өнгөлгөөний үе шатад Sikafloor® Curehard 24-г түрхэж болохгүй – Талбай жигд бус өнгөтэй харагдаж болзошгүй.

Арчилгааны түрхлэг зорилгоор хэрэглэх аргачлал:

Шингэн бетоны гадаргуу хатуурч эхэлмэгч гадаргуунд нь Sikafloor® Curehard 24-г шүршиж хэрэглэнэ.

Битүүлэх зорилгоор хэрэглэх үед:

Заагдсан хэмжээгээр шүрших аргачлалаар жигд түрхэж өгнө.

 

3

Цэвэрлэгээ Sikafloor® Curehard 24-г хэрэглэсний дараа бүх багаж, тоног төхөөрөмжүүдээ савантай халуун бүлээн усаар цэвэрлэнэ. Sikafloor® Curehard 24-г багажин дээр хатааж болохгүй учир нь зөвхөн механик аргаар л цэвэрлэх боломжтой.

 

 

 

 

 

More in this category: « Sikadur® 52 Sika® Fiber MN »