Sikasil® AP

Sikasil® -AP

Энгийн силикон чигжээс

Бүтээгдэхүүний тодорхойлолт

Sikasil® AP нь барилгын гадна болон дотор талд хэрэглэх боломжтой дан бүрэлдэхүүнт, олон үйлдэлт силикон чигжээс юм.

Хэрэглээ:

Sikasil® AP нь цаг уурын нөлөөнд тэсвэртэй бөгөөд шил, метал, будагтай гадаргуу, мод, шаазан плита, бетон г.м олон төрлийн гадаргуу бүхий чигжээсүүдэд хэрэглэж болно.

Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд Хэт ягаан туяа болон цаг уурын нөлөөнд тэсвэр сайтай Олон төрлийн барилгын материалтай наалдах чадвар сайтай, суурь түрхлэг шаардлагагүй Үнэр багатай Зэвэрдэггүй

 

Бүтээгдэхүүний үзүүлэлт

Хэлбэр

Өнгө Тунгалаг, саарал, цагаан, хар

 

Сав баглаа боодол 300 мл, хайрцагандаа 12 ширхэгтэй

 

Хадгалалт

 

Хадгалах нөхцөл / хугацаа Сав баглаа боодол онгойж, цоороогүй тохиолдолд үйлдвэрлэсэн өдрөөс 12 сарын хугацаанд хуурай сэрүүн нөхцөлд +10°С+25°С орчинд хадгална.

 

Техникийн үзүүлэлт

 

Нягт Өнгөт: ~ 1.25 кг/л (ISO 1183-1)

Тунгалаг: ~ 1.02 кг/л (ISO 1183-1)

 

Бүрхүүл үүсэх хугацаа ~ 10 минут (+23°С /50% харьцангүй чийгшилтэй орчинд)

 

Бэхжилтийн зэрэг ~ 2 мм / 24 цагт (+23°С /50% харьцангүй чийгшилтэй орчинд)

 

Construction

2

Хөдөлгөөний чадвар 20%

 

Гулзайлт - Урсалт < 20 мм (ISO7390)

 

Ашиглалтын температур -40°С + 120°С

 

Механик / Физик шинж чанарууд

 

Сунах чадвар Өнгөт: ~ 1,7 N/mm² (+23°С / 50% харьц. чийгшилтэй орчинд) (ISO 8339)

Тунгалаг: ~ 1,2 N/mm² (+23°С / 50% харьц. чийгшилтэй орчинд) (ISO 8339)

 

Урагдалтын тэсвэр ~ 1,0 N/mm² (+23°С / 50% харьц. чийгшилтэй орчинд) (ISO 34 Аргачлал С)

 

Хатуулагын чанар Өнгөт: ~ 25 (28 хоногийн дараа) (ISO 868)

Тунгалаг: ~ 19 (28 хоногийн дараа) (ISO 868)

 

Е- Модуль Өнгөт: 100% сунгалтад ~ 0,5 N/mm² (+23°С / 50% харьц. чийгшилтэй орчинд) (ISO 8339)

Тунгалаг: 100% сунгалтад ~ 0,4 N/mm² (+23°С / 50% харьц. чийгшилтэй орчинд) (ISO 8339)

 

Суналтын дараа эргэн

байрандаа орох уян

хатан байдал > 80% (+23°С / 50% харьц. чийгшилтэй орчинд) (ISO 7389)

 

Системийн мэдээлэл

 

Гүйцэтгэлийн нөхцөлүүд

 

Зарцуулалт Заадас::

Заадасын өргөн нь чигжээс бүтээгдэхүүнийг хөдлөх боломжоор хангахаар тооцоологдсон байх шаардлагатай. Ердийн нөхцөлд заадасны өргөн нь 6 мм-ээс их, 12 мм-ээс бага байдаг. Заадасны өргөн болон гүний харьцаа нь ойролцоогоор 2 : 1 байна.

 

Гадаргуун чанар Заагны гадаргуу тоос шороо, тос тосоол зэрэг урвалд орж болзошгүй чигжээс цавууны барьцалтад сөргөөр нөлөөлөх элдэв бохирдолгүй цэвэрхэн, бат бэх нэгэн жигд гадаргуу байх шаардлагатай. Ямар нэгэн сул эд, хэсэг байх ёсгүй.

 

Гадаргуун бэлтгэл /

Суурь түрхлэг Тохирох суурь түрхлэгийн зааврын дагуу хэрэглэх

 

Гүйцэтгэлийн нөхцөл /

Хязгаарлалтууд

 

Гадаргуун температур хамгийн багадаа +5°С / хамгийн ихдээ +40°С

 

Орчны температур хамгийн багадаа +5°С / хамгийн ихдээ +40°С

 

3

Гадаргуун чийгшлийн

Хэмжээ Гадаргуу хуурай байх шаардлагатай

 

Хэрэглээ / Багаж Sikasil® AP нь хэрэглэхэд бэлэн савлагаатай бүтээгдэхүүн.

Шаардлагатай тохиолдолд суурь түрхлэг түрхсэн, эсвэл урьдчилан бэлдсэн заадасны гадаргуу дээр чигжээс бүтээгдэхүүнээ түрхээд, 5 минутын дотор гар нийвий болон тохиромжид өнгөлөгч шингэн ашиглан чигжээс цавууг тарааж өгнө.

Чигжээс бүтээгдэхүүн бэхжихээс өмнө туузан наалтыг ав.

Бэхжээгүй байгаа чигжээсийг тохирох уусгагч болон зориулалтын цэвэрлэгч ашиглан цэвэрлэх боломжтой.

Бэхжих хатсан чигжээс бүтээгдэхүүнийг зөвхөн механик аргаар цэвэрлэж авах боломжтой.

 

Багажыг цэвэрлэх Чигжээс цавууг хэрэглэсэний дараа бүх багажыг Sika TopClean-T / Colma Cleaner зэрэг цэвэрлэгч бодисуудаар цэвэрлэнэ. Хатсан болон бэхэжсэн бүтээгдэхүүнийг зөвхөн механик аргаар нь цэвэрлэх боломжтой.

Анхаарах зүйлс /

Хязгаарлалтууд Битум гадаргуу, байгалын резин хаймар, EPDM г.м тос, уусгагч, зөөлрүүлэгч төрлийн бодис ялгарч болзошгүй гадаргуу бүхий барилгын материал дээр түрхэж болохгүй.

Sikasil® AP нь агаартай харьцан бэхжилтээ авдаг тул бүрэн хязгаарлагдмал орчинд хэрэглэхэд тохиромжгүй.

Бетон, гантиг, боржин болон бусад нүхжилттэй байгалийн чулуун гадаргуу дээр ялгарч болзошгүй.

Онцлог шинжтэй гадаргуу дээр урьдчилсан туршилт хийж үзэхийг санал болгож байна.

Sikasil® AP ийг физик нөлөө, үрэлт зүлгэлттэй орчинд хэрэглэхэд тохиромжгүй. Мөн фасад, бүтээцийг шилэн эдлэл болон дулаалганы шилэн эдлэл, хүнстэй харьцах орчинд хэрэглэхэд тохиромжгүй.

Sikasil® AP-ийг эмнэлэг болон эм зүйн орчинд орчинд хэрэглэхэд тохиромжгүй.

 

Дүгнэлт Энэхүү Техникийн зааварчилгаанд дурьдагдсан үзүүлэлтүүд бүгд лабораторын туршилтанд үндэслэгдсэн болно. Бодит үзүүлэлтүүд нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу.

 

Дотоодын хязгаарлалт Тухайн улс орны дотоодын хууль тогтоомжоос хамааран уг бүтээгдэхүүний гүйцэтглэл ялгаатай хийгдэх боломжтой. Иймээс манай Техникийн хэлтэст холбогдож зөвлөгөө авах боломжтой.

 

Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны мэдээлэл

Бүтээгдэхүүнтэй харьцах, хэрэглэх, хадгалах болон устгах г.м физик, экологи, хор аюул болон аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг Материалын Хор Аюулын мэдээлэх хуудаснаас авах боломжтой.

 

 

Media