SikaSwell® S-2

SikaSwell® S-2 Хөөдөг чигжээс

Бүтээгдэхүүний тодорхойлолт: SikaSwell® S-2 нь устай хүрэлцэхэд хөөж тэгдэг, дан бүрэлдэхүүнт полиуретан чигжээс юм.                                          

          Хэрэглээ: SikaSwell S-2 –г бүтээцийн заагийг уснаас битүүлэх болон SikaSwell® – P Профиль, Sika Injectoflex® хоолойг тогтооход ашиглана.

          Зай завсрыг битүүлэх зорилгоор:  Барилгын бүх төрлийн зай залгаасууд

                                                                  Хана болон шалаар нэвтэрсэн сантехникийн хоолой болон ган төмөр эдлэлүүд

                                                                  Кабель болон бусад хоолойнуудад г.м ашиглана Эдлэл тогтоох зорилгоор:

                                                                  Sika Injectoflex® системийн HP болон NS төрлийн хэрэглээнд

                                                                  SikaSwell® – P Профилуудыг тогтооход ашиглана.

Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд:

                                                                 Хэрэглээ хялбар

                                                                 Олон төрлийн гадаргуутай наалдан барьцалдах чадвартай

                                                                 Тэлэлтийн түвшин маш оновчтой зөв, тиймээс шинэ цутгасан бетонд бэхжилтийн явцад гэмтэл учруулахгүй. 

                                                                 Эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй  Устай хүрэлцсэнээр хөөдөг  Усыг тэсвэрлэх тогтмол чанартай  

                                                                 Олон төрлийн деталь хэсэг бүхий талбайд хэрэглэхэд тохиромжтой Бүтээгдэхүүний мэдээллийн хуудас

Хэлбэр / Төлөв

                  Өнгө: Улаан хүрэн

                  Сав баглаа боодол: 600 мл / 1 хайрцаганд - 20 ш-тэй 300 мл / 1 хайрцаганд 12 ш-тэй

                  Хадгалалт: Хадгалах нөхцөл / хугацаа Сав баглаа боодол онгойж, цоороогүй тохиолдолд үйлдвэрлэсэн өдрөөс 9 сарын хугацаанд хуурай сэрүүн нөхцөлд +5°С+25°С орчинд хадгална.

                  Техникийн мэдээлэл: Химийн найрлага Агаарын чийгшилд бэхжих 1-бүрэлдэхүүнт полиуретан

                  Нягт: ~ 1.33 кг/л (+23°С орчинд)

                  Бүрхүүл үүсэх хугацаа: ~ 2 цаг (+23°С орчинд)

                  Бэхжилтийн зэрэг: ~ 2,0 мм / 24 цагт (+23°С орчинд) ~ 10,0 мм / 10 хоногт (+23°С орчинд)

                  Гулзайлт: – Урсалт < 2 мм

                  Эзлэхүүний өөрчлөлт: Крантны усанд 1 хоног байлгах < 25%

                                                       Крантны усанд 7 хоног байлгах > 100% Хавдаж хөөх чадвар нь давстай усанд буурч, удааширна

Хэрэглээний мэдээлэл:

Гадаргуун чанар: Гадаргуу тоос шороо, тос тосоол зэрэг урвалд орж болзошгүй элдэв бохирдолгүй цэвэрхэн, бат бэх нэгэн жигд гадаргуу байх шаардлагатай.

Гадаргууг бэлдэх: Гадаргууг бэлдэхэд ашиглагдах гар болон автомат багаж ашиглан гадаргуу дээрх сул хэсгүүд болон бүх төрлийн бохирдлууд, барьцалтанд сөргөөр нөлөөлөх гадаргуун арчилгааны бодис, будагнуудыг цэвэрлэсэн байна.

Хэрэглэх заавар: 

                 Багаж: SikaSwell –P Профиль болон Sika Injectoflex хоолойг тогтоох зориулалтаар хэрэглэх тохиолдолд: Бэлдсэн гадаргуу дээр SikaSwell S-2 –ийг ойролцоогоор 5 мм-ийн өргөнтэй гурвалжин хошуугаар түрхэнэ. Тэгш бус деталь хэсэг ихтэй 3 гадаргуу дээр SikaSwell S-2-ийг хийцийн дагуу                            тохируулан түрхэж өгнө. Үүний дараа SikaSwell S-2 дээр SikaSwell P Профиль болон Sika Injectoflex хоолойг сайтар дарж барьцалдуулан тавьна. Ойролцоогоор 2-3 цаг SikaSwell S-2-ийг бэхжүүлсэний дараа шингэн бетоны цутгалтыг дээрээс нь хийнэ. Дээр дурьдагдсан бүтээгдэхүүний техникийн                  танилцуулгыг сайтар уншиж, танилцсан байх хэрэгтэй.  

Цэвэрлэгээ: Ажлын дараа бүх багаж, тоног төхөөрөмжүүдээ Sika® Colma Cleaner цэвэрлэгч бодисуудаар цэвэрлэнэ. Хатсан болон бэхэжсэн бүтээгдэхүүнийг зөвхөн механик аргаар нь цэвэрлэх боломжтой.

Анхаарах зүйлс: / Боломжууд SikaSwell S-2 нь устай хүрэлцэхэд хавдаж тэлдэг. Гэхдээ энэ өөрчлөлт нь богино хугацаанд огцом явагддаггүй, хэдэн цагийн дараа бага багаар хавдаж тэлнэ. Гэсэн хэдий ч SikaSwell S-2-ийг удаан хугацаагаар тогтмол усанд орхихгүй байхыг зөвлөж байна(усыг 24 цагийн                        дотор шахаж зайлуулах хэрэгтэй).

                 SikaSwell S-2-ийг хөдөлгөөнт заагт хэрэглэж болохгүй. Усны түвшин богино хугацаанд огцом хурдтайгаар нэмэгдсэн тохиолдолд SikaSwell S-2 хөөж тэлсэний дараа усанд тэсвэртэй үйлчилгээгээ үзүүлнэ.

                 Хуурай орчинд SikaSwell S-2 нь өөрийн эхний төлөв хүртэл агшдаг бөгөөд устай дахин хүрэлцсэн тохиолдолд буцаад тэлж хөөдөг. SikaSwell S-2 нь 5 баарын усны даралтыг тэсвэрлэх чадвартай хэдий ч чигжээсний хоорондын зайны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан 2 баараас илүү усны                      даралтгүй орчинд хэрэглэхийг зөвлөж байна. 2 баараас илүү өндөр усны даралттай орчинд SikaSwell S-2-ийг Sika Waterbar болонSika Injectoflex хоолойг барьцалдуулан наах зориулалтаар хэрэглэж болно. 4

Дүгнэлт: Энэхүү Техникийн зааварчилгаанд дурьдагдсан үзүүлэлтүүд бүгд лабораторын туршилтанд үндэслэгдсэн болно. Бодит үзүүлэлтүүд нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу. 

 
More in this category: « Sikasil® AP SikaGrout®214 »