Sika® MonoTop®-412 NFG

Sika® MonoTop®-412 NFG  

Зэврэлтийн хамгаалалттай бүтээцийн засварын хольц

Бүтээгдэхүүний тодорхойлолт: 

Sika® MonoTop® -412 NFG хялгасан арматураар хүчитгэн полимерээр баяжуулсан, агшилт багатай, EN 1504-3 Зэрэглэл R4-ийн шаардлагыг хангасан зэврэлтийн хамгаалалттай дан бүрэлдэхүүнт бүтээцийн засварын хольц юм..

Хэрэглээ: 

Сэргээн засварлах ажил. Барилга, гүүр, дэд бүтэц болон дээд байгууламжийн бетоны эмтрэл, гэмтлийн засвар (EN 1504-9 –ийн 3.1 болон 3.3-ийн дагуу)

Идэвхгүй байдлыг хэвээр нь хадгалах буюу сэргээх. Хамгаалалтын үеийг нэмэлт шавардлагаар өсгөх болон бохирдсон, нүүрсхүчлээр баяжсан бетоныг солих засварт (EN 1504-9 ийн 7.1 болон 7.2-ийн дагуу)

Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд:

             Бат бөх чанарыг нэмэгдүүлэх полимераар баяжуулсан

 Ажиллах чадвар болон өнгөлгөө маш сайтай

 Гар болон тоног төхөөрөмжийн хэрэглээний аль алинд нь тохиромжтой

 Таазны гүйцэтгэлд үе давхрага тутамд 20 мм хүртэлх зузаантайгаар шавардах боломжтой

 Бүтээцийн засвар

 Сульфатад тэсвэртэй

 Агшилт багатай

 Зэврэлтийн хамгаалалттай

 Нэвчих чанар багатай

 Галын хамгаалалтын A1 зэрэгтэй 

Анхаарах зүйлс

             Sika® MonoTop® системийг ашиглан бетоны засварыг хийх Аргачлалын тодорхойлолт болон EN1504-10д тусгагдсаны дагуу гадаргуун бэлтгэлийн талаарх дэлгэрэнгүй зааварчилгаатай танилцана уу,

             Засварын гүйцэтгэлийг нарны шууд тусгалтай болон хүчтэй салхитай орчинд хийхээс татгалзана уу,

             Заагдсан хэмжээнээс илүү хэмжээний ус хэрэглэхгүй байх

             Зөвхөн сайтар бэлдсэн, бат бэх гадаргуу дээр засварын