Sika® MonoTop® 612

Sika®MonoTop® 612

Хялгасан арматуртай бетоны засварын зуурмаг

Бүтээгдэхүүний тодорхойлолт

Sika® MonoTop® 612 нь хялгасан арматур агуулсан, полимерээр баяжуулсан, дан бүрэлдэхүүнт бетоны засварын зуурмаг юм. Sika® MonoTop® 612 нь бетоны засвар болон хамгаалалтын MonoTop системд хамаарагдана.

Хэрэглээ:

  • Sika® MonoTop® 612-ийг өндөр хүчин чадал болон эдэлгээ шаардагдаж байгаа бүтээц болон түүний бүрэлдэхүүн бетонон хийцийн засах болон сэргээн засварлах талбайд хэрэглэнэ. Жишээ нь:
  • Тусгай төрлийн арчилгаа шаардагдаагүй бүх төрлийн шингэн бетоны арчилгаа, бэхжилтэнд хэрэглэж болно.
  • Барилгын гадна фасад
  •  Багана, дан нурууны засвар
  •  Бетонон гүүрийн засвар
  •  Далайн бүтээцийн засвар
  •  Усан сангийн бүтээцийн засвар
  •  Цэвэрлэх байгууламжийн бүтээцийн засвар
  •  Бетонон тунель болон усны хоолойн засвар.

Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд

  •  Зөвхөн ус нэмэх шаардлагайтай шууд хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн
  •  30 мм хүртэл зузаан түрхэж болно
  •  Гулзайлтанд өндөр тэсвэртэй учир босоо болон толгой дээгүүрх дүүжин засварт хэрэглэхэд тохиромжтой
  •  Ажиллах чадвар маш өндөр учир шаардлагатай тохиолдолд зуурмагыг шүршиж хэрэглэж болно.
  •  Найрлагандаа зэвэрдэггүй хялгасан арматурчлал агуулсан.
  •  Механик бат бэх сайтай
  •  Микро цахиурлаг элс болон полимерээр баяжуулсан
  •  Агшилтанд тэсвэртэй
  •  Сульфатад тэсвэртэй
  •  Ус болон хлоридын ионы нэвчилтэнд өндөр тэсвэртэй
  •  Хоргүй, зэвэрдэггүй

Media

https://youtu.be/0Mb5A30XBAc
More in this category: « Sika 101 Sika® MultiSeal »