Sikadur® 52

Sikadur® 52

Хагарал ан цавыг нөхөх эпоксид резин

Бүтээгдэхүүний тодорхойлолт

Sikadur® 52 нь уусгагч агуулаагүй, зууралданги чанар багатай 2-бүрэлдэхүүнт, өндөр бат бэхтэй шингэн төлөвт эпоксид резин юм. А,Б хэсэг холилдсоноор уг бүтээгдэхүүн нь урсамтгай чанар болон барьцалдах чадвар маш өндөр цавуу болно.

Хэрэглээ:

  • Sikadur® 52-ийг бетон болон бэлэн бетон хийц эдлэлийн хагарал, ан цавыг битүүлэх болон тарилга хийх (өргөн нь 0,2 – 5 мм), бетон эдлэлүүдийг хооронд нь холбох, бүтээцийн элементүүдийг засварлах зорилгоор хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд

  •  Уусгагч агуулаагүй, урсаж нэвтрэх шинж чанар маш өндөр
  •  Хатууран бэхжихдээ агшилт өгдөггүй
  • Олон төрлийн гадаргуу дээр наалдах чадвартай
  •  Механик болон барьцалдах бат бэх маш өндөр
  • Бат бэхдээ богино хугацаанд хүрдэг
  •  Химийн нөлөөнд тэсвэртэй
  •  Хагарахгүй – маш бага хэмжээний уян шинж чанартай

Тест / Зөвшөөрөл/Стандартууд

  • BS6319-ийн дагуу туршсан. ASTM C881-78-ийн Төрөл-1, Зэрэглэл-1, Анги B+Cд нийцсэн.

 

 

Хадгалалт +5°С+30°С орчинд сав баглааг онгойлгоогүй, бүрэн бүтэн байгаа тохиолдолд үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 24 сар хадлагах боломжтой. Хөлдөх аюулгүй, хуурай орчинд хадгалах шаардлагатай