Бетон болон зуурмагын полипропилен файбер
Бүтээгдэхүүний тодорхойлолт:
Sika® Fibre MN нь сайн чанарын бичил полипропилен суурьтай файбер юм. Энэ нь шингэн бетоны ачаалал даах чадварыг нэмэлгдүүлсэнээр хялгасан ан цавыг бууруулан, хянах зориулалттай бүтээгдсэн юм.
Sika® Fibre MN нь 1м³ бетонд хийх зориулалттай хайлдаг уутанд савлагдан бэлэн бүтээгдэхүүн болно.
Хэрэглээ:
- Sika® Fibre MN-ийг шингэн бетонд хийж хялгасан ан цавыг бууруулан дараах бүтээцэд ашиглах боломжтой:
- Засмал зам Бэлэн хийц эдлэлд Үйлдвэрийн зориулалттай шал, хавтанд
- Шингэн болон хуурай шүршдэг бетон үйлдвэрлэлд
- Онгоцны буудлын автомашины зогсоолын хавтанд
- Өндөр ачаалал бүхий бетон эдлэл
- Өнгөлгөө, тэгшилгээний шавардлага г.м
Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд
- Sika® Fibre MN -ийн нарийн ширхэглэг болон гадаргуун боловсруулалтын үр дүнд бүх төрлийн бетон болон шаварт хялбархан холилдож нягт шигүү бүтэц бий болгосноор дараах давуу талыг үүсгэнэ:
- Шингэн бетоны төлөвийг нягтруулна
- Агшилтаас үүдэлтэй хялгасан ан цавыг бууруулна
- Бетон зуурмагын ялгаралтын бууруулна
- Элэгдэлд тэсвэртэй бүтэцтэй болно
- Хөлдөлт, гэсэлтэд тэсвэртэй болно
- Шүршдэг бетонд хэрэглэхэд барьцалдахгүй ойж уналтын хэмжээ буурна
- Ачаалал даах чадвар нэмэгдэнэ
- Бетоны нэвчилтыг бууруулна
- Галаас үүдэх эвдрэлийг бууруулна