Бидний тухай

Компанийн танилцуулга

Констракшн Энд Буйлдинг Суплайс ХХК нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба дэлхийд алдартай Швейцар улсын СИКА брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Сика нь одоогоор дэлхийд химийн болон барилгын химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд олон улсад 100 гаруй оронд салбартай бөгөөд 300 гаруй үйлдвэр 25000 гаруй ажилтантай, тус салбартаа дэлхийд тэргүүлэх Швейцарийн улсын компани билээ. Сика брэндийн онцлог нь технологид суурилсан чанар бөгөөд байнга технологийн сайжруулалт хийж байдаг.

Сикачуудын уриа бол “Итгэлцлийг байгуулна – Building Trust”

Манай компани доорх үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
1. Барилга угсралт болон гүйцэтгэл
2. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
3. Барилгын материалын худалдаа

Бид Монголын барилгын салбар дахь хэрэглэгчийн санал хүсэлт болон тулгамдсан асуудлыг нухацтай судлан үзэж мэргэжлийн зөвлөгөө тусламж үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг. Монголын зах зээлд нэвтрээд удаагүй ч чанараараа хэдийн танигдаж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн болсоор байна.

Барилгын олон томоохон төсөлд бүтээгдэхүүн нийлүүлж амжилттай хамтран ажилласан.

Бидний зорилго бол хүмүүст эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлөөр хангуулахын тулд олон жил туршигдсан, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Барилгын салбарын чанар стандартыг дээшлүүлэхэд оршино.

Нийгмийн идэвхи оролцоо:

  • Монгол Экологи Төв Төрийн бус байгууллагаас зохион байгуулагдсан Rally For Ranger 2017 буюу  Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалатын газрын байгаль хамгаалагч нарт 10 мотоцикл хандивлах аянг ивээн тэтгэж хамтран оролцсон
  • Монгол улсад барилгын шинэ боловсон хүчин бэлтгэхэд нэмэр болох зорилгоор “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль” –н Барилга Архитектурын сургуулийн бакалавар болон магистрын зэргийн тус бүр нэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүр олгогдож байна.
  • Мөн Монгол улсын барилгын салбарын технологийг хөгжүүлэх зорилгоор тухайн сургуульд­ бетон хүчитгэлийн материалын борлуулалтын тодорхой хувийг лабораторид жил бүр хандивлахаар санамж бичигт гарын үсэг зурахаар бэлдэж байна.
  • “Улаанбаатар марафон 2017”-гүйлтэд ажилчид хамт олноороо оролцсон.

Бидний уриа

cabs

“Итгэлцэлийг байгуулна – Building Trust”

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД