Sika брендийн тухай

Sika брендийн тухай

SIKA ГРУПП

Сика групп нь барилгын болон автомашины үйлдвэрлэлд наалдах, битүүмжлэх, чийглэх, арматурлах, хамгаалах систем, бүтээгдэхүүнийг зохион бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас гадна химийн чиглэлээр мэргэшсэн компани юм.

Сика нь дэлхий дээр 100 гаран оронд салбартай бөгөөд 300 гаруй үйлдвэр 25000 гаруй ажилчдын хамтаар үйл ажиллагаа явуулж байна.

Сика брэндийн бүтээгдэхүүний онцлог давуу тал

  • Байгаль орчинд ээлтэй
  • Найрлагандаа шингэлэгч агуулаагүй
  • Өнгө, үнэргүй
  • Шууд хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

 

SIKA-ийн ТУХАЙ

Дэлхийд алдартай Сика группийг үндэслэгч Швейцарийн иргэн Kaspar Winkler нь 1910 онд Сика-1 ус тусгаарлагч зуурмагийг зохион бүтээж Хойд ба Өмнөд Европийг холбосон Gotthard хонгилийн усыг тусгаарласнаар цахилгаан галт тэрэг явах боломжийг олгосон.

Улмаар 1935 он хүртэл Швейцарийн үндэсний төмөр замууд Сикатай хамт 67 туннелийн усыг тусгаарласан.

1980-иад онд бизнесийн шинэ салбарыг нээсэн нь Автомашины үйлдвэрлэлд SikaFlex чигжээсийг нэвтрүүлснээр шинэ ололт болсон.

1990-1995 онуудад шинээр 16 улсад салбараа нээснээр хөрөнгийн эргэлт 2,5 дахин нэмэгдсэн бөгөөд 2000 оноос хойш Sika нь  барилгын сууриас дээвэр хүртлэх бүхий л технологийн салбарт тэргүүлэгч болохоор ажиллаж байна.

2019 онд түүхэн дэх хамгийн том худалдан авалт болох PAREX-ийг худалдан авснаар барилгын химийн бодисоор дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлж байна.

SIKA-ийн ҮНЭТ ЗҮЙЛС, ЗАРЧИМ

Сикагийн дэлхийд танигдсан нь бизнесийн стратегиас гадна бүх ажилчдын итгэл, хичээл зүтгэл дээр суурилдаг.

Зарчим

  • Үйлчлүүлэгч эхэнд

Sika нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хамгийн өндөр чанарын стандартыг хангаж ажиллах зорилготой. Sika-ын бүх шийдлүүд нь үйлчлүүлэгчийн амжилтыг бодож урт хугацааны харилцан ашигтай харилцаа тогтоох зорилготой.

  • Инновацилаг

Бизнесийн цөм нь инновицийн менежмент бөгөөд үйлчлүүлэгчдэд хамгийн сайн шийдэлтэй чанартай бүтээгдэхүүнийг санал болгодог. Дэлхий даяар Sika-ийн байгуулсан технологийн төв лабораторид хөрөнгө оруулалснаар дээрхи зарчим биелэлээ олдог

  • Тогтвортой, ил тод байдал

Sika нь бизнесээ хөгжүүлэх урт хугацааны хэтийн төлөвийг авч үздэг бөгөөд үйлчлүүлэгчид, харилцагчид, ажилчиддаа хүндэтгэлтэй хариуцлагатай ханддаг. Sika нь хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар, байгаль орчинд ээлтэй байх, нийгмийн оролцоо зэргийн үнэ цэнийг өсгөх тал дээр ихээхэн анхаарч ажилладаг.

  • Эрх мэдэл, хүндэтгэл

Sika нь ажиллагсаддынхаа шинэ санал санаачилгыг дэмжиж үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг бөгөөд ажилтнуудын сургалт хөгжлийг нэн тэргүүнд тавьж маргаашийн удирдагчаа хөгжүүлж албан тушаал ахихад нь анхааралаа хандуулдаг.

  • Үр дүнг удирдах

Sika нь төлөвлөсөн стратегийн дагуу санхүүгийн гүйцэтгэлийн ил тод жишиг үзүүлэлттэй байдаг. Гүйцэтгэлийн үнэлгээг зах зээлийн эзлэх хувь, борлуулалтын өсөлт, ашигт ажиллагаа, хөрөнгийн үр ашигт үндэслэн хийдэг.

Sika
Sika products