Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Sikadur®-52

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Хагарал ан цавыг нөхөх эпоксид резин

Бүтээгдэхүүний тодорхойлолт:

Sikadur®-52 нь уусгагч агуулаагүй, зууралданги чанар багатай 2 бүрэлдэхүүнт, өндөр бат бэхтэй шингэн төлөвт эпоксид резин юм. А,Б хэсэг холилдсоноор уг бүтээгдэхүүн нь урсамтгай чанар болон барьцалдах чадвар маш өндөр цавуу болно.

Хэрэглээ:

Sikadur®-52-ийг бетон болон хийц эдлэлийн хагарал, ан цавыг битүүлэх болон тарилга хийх (өргөн нь 0,2-5мм), бетон эдлэлийг хооронд нь холбох, бүтээцийн элементүүдийг засварлах зорилгоор хэрэглэнэ.

Давуу тал:

  • Уусгагч агуулаагүй, урсаж нэвтрэх шинж чанар маш өндөр
  • Хатууран бэхжихдээ агшилт өгдөггүй
  • Олон төрлийн гадаргуу дээр наалдах чадвартай
  • Механик болон барьцалда бат бэх маш өндөр
  • Бат бэхдээ богино хугацаанд хүрдэг
  • Химийн нөлөөнд тэсвэртэй
  • Хагарахгүй – маш бага хэмжээний уян шинж чанартай

Танилцуулга видео