Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Sikaflex® 11 FC

Бүрэлдэхүүнт Полиуретан заагны чигжээс цавуу

Бүтээгдэхүүний тодорхойлолт:

Sikaflex 11FC нь 1 бүрэлдэхүүнт полиуретан суурьтай барилгын заагны уян хатан чигжээс ба өндөр бат бэхтэй цавуу юм. Sikaflex 11FC нь урсдаггүй материал бөгөөд агаарын чийгшилтэй урвалд орж, уян хатан полимер бүхий бат бөх бэхжилт үүснэ.

Хэрэглээ:

  • Sikaflex 11FC нь барилгын угсралт болон иргэний инженерчлэлийн үйлдвэрлэлд урт хугацаанд хэрэглэгдэх заагны уян хатан чигжээс болон цавууны зориулалтаар хэрэглэгдэнэ.
  • Sikaflex 11FC –ийг заагны чигжээс зорилгоор:
  • Бетон шалны зүсэлт болон барилгын заагийг дүүргэх зорилгоор
  • Шаазан болон шавар плитаны хоорондын чигжих Боржин, гантиг г.м байгалийн чулуу хооронд чигжих
  • Усны болон агааржуулалтын хоолойн эргэн тойрныг чигжих
  • Бетон шал болон машин тоног төхөөрөмжийн хоорондох уян холбоос Ус нөөцлөх савны зааганд хийгдэх усанд тэсвэртэй чигжээс

Sikaflex 11FC –ийг бат бөх цавуу шаардагдах дараах эдлэлд хэрэглэнэ: Бүтээцэд плита, тоосго, зүсмэл модон хавтан, ялтасан төмрийг даралтаар бүрэх г.м хөнгөн чанартай барилгын эд ангийг нааж тогтооход хэрэглэнэ. Хөнгөн цагааныг бетонтой, модон хавтанг төмөртэй г.м дулааны ялгаатай коэффициенттай барилгын эд ангийг хооронд нь наахад ашиглана. Бетон, плитан шал, хананд ариун цэврийн тоноглолыг бат бөх тогтоох зорилгоор хэрэглэнэ. Агааржуулалтын хоолой, гэрлэн дохионы хөндий зааг г.м метал эдлэлүүдийг өндөр бат бэхээр нааж холбоход ашиглана Силос хоолой, танк, төмөр шон г.м үйлдвэрийн аргаар бэлтгэсэн төмөр бүтээцийн хөндий залгаасанд хэрэглэгдэнэ.

Sikaflex 11FC –ийг жийргэвийг битүүлэх зорилгоор: Бэлэн хийц эдлэлийн эд ангийн залгаас, дамжуулах хоолойг уснаас хамгаалах зорилгоор Ган төмөр хоолойн холбоос, углуурга, хошууны залгааст жийргэвчид хэрэглэнэ

Агааржуулалтын хоолойн хошууны залгаас хооронд жийргэвчид Тэгш бус гадаргууг хооронд ньбитүүмжлэх шаардлагатай эд ангид

Бүтээгдэхүүний шинж чанар ба давуу талууд

  • Хэрэглээ хялбар, талбай дээр холих шаардлагагүй бөгөөд үүнээс үүдэн буруу хольц, хаягдал бүтээгдэхүүний гарц буурна
  • Босоо болон таазны гүйцэтгэлд урсахгүй
  • Цаг уур болон элэгдэлд тэсвэртэй
  • Хүнсний үйлдвэрлэл болон ундны устай хүрэлцэх орчинд хэрэглэх боломжтой
  • Дээрээс нь давхарлан будах боломжтой (урьдчилан туршиж үзэх шаардлагатай)
  • Хатуулагын чанар өндөртэй Олон төрлийн барилгын материалтай наалдах чадвар сайтай, суурь түрхлэг шаардлагагүй
  • Бэхжилт хурдан Химийн бодисын тэсвэр сайтай
  • Боржин болон гантиг зэрэг байгалийн чулуунд хэрэглэхэд толбо үүсэхгүй
  • Тасралтын бат бэх өндөртэй Зэвэрдэггүй, үнэргүй

Танилцуулга видео