Мэдээ

“Констракшн Энд Буйлдинг Суплайс” ХХК нь “Бизнес Өдөрлөг” зохион байгууллаа.

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

“Констракшн Энд Буйлдинг Суплайс” ХХК нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба дэлхийд алдартай Швейцар улсын СИКА брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

2021 оны 7-р сарын 27 -ны өдөр зохион байгуулагдсан “Бизнес өдөрлөгт” Мишээл барилгын их дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 100 гаруй бизнесийн байгууллагуудыг урьж оролцуулсан.

Ковид-19 цар тахлын онцгой нөхцөлийн үеийн халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан 10 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй 10 бүлэгт хувааж зохион байгууллаа

Өдөрлөг нь 11:00 – 16:00 цаг хүртэл зохион байгуулагдсан бөгөөд зорилтод бүлгийн байгууллагуудын оролцоо 100 хувьтай байлаа.

Тус өдөрлөгөөр СИКА брендийн бүтээгдэхүүний онцлогийг танилцуулан цаашид хамтран ажиллах болон шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийг захиалгаар нийлүүлэх боломжуудыг ярилцсан юм.

Модон шал, байгалийн чулуун хийц, хаалга, цонх, угаалгын өрөөний бүтээгдэхүүн борлуулагч нар манай ус тусгаарлагч, чигжээсний бүтээгдэхүүнүүдийг сонирхож, хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийлсэн.

Дэлгүүрт бэлэн байгаа бүтээгдэхүүний хэрэглэх заавар болон туршилтын дээжүүдтэй оролцогч нар танилцсан ба “Бизнес өдөрлөг” маань 5 цагийн турш амжилттай зохион байгууллагдаж өндөрлөсөн юм.